Хийжүүлсэн ундаа их уух ямар эрсдэл дагуулдаг вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-05-21
Өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг зуршилтай бразил эрийн давсагнаас төлөөлөхийн аргагүй олон чулуу гарч иржээ. Тодруулбал Бразилийн Минас-Жерайс мужийн иргэн, эдүгээ 60 настай А гэгч эрэгтэй сүүлийн дөрвөн сарын турш шээсний суваг нь хөндүүрлэн өвдөж, сүүлдээ бие засаж чадахгүй болсон тул эмнэлэгт хандсан байна. ЭХО шинжилгээгээр давсагны чулуу илэрсэн бөгөөд хоёр цагийн турш хийсэл мэс ажилбараар том, жижиг 35 чулууг авчээ. Чулуунуудын нийт жин гэхэд 600 гр хүрсэн аж. Давсагны чулууг ихэвчлэн дурангийн аргаар авах боломжтой боловч том хэмжээтэй бол мэс засал хийх шаардлагатай болдог. Хагалгааг хийсэн урологич эмч, доктор Талес Франко де Андраде “Хагалгааны үеэр давсагны дотор тал нь чулуун агуй шиг харагдаж байсан. 11 жил мэс засал хийхдээ ийм цочирдмоор зүй үзэж байсангүй” гэжээ. Өвчтөн А-гийн биед хуримтлагдсан чулуу нь түүний өвөрмөц зуршлаас үүдэлтэй. Тэрбээр өдөр бүр дунджаар 3 литр орчим кола уудаг буруу зуршилтай байжээ. "Хийжүүлсэн ундааны хэт их хэрэглээ нь оксалатын хэмжээг ихэсгэдэг бөгөөд энэ нь бөөрний чулуу үүсэх үндэс болдог" гэж доктор Т.Андраде хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.